Нийгэмлэгийн үндсэн чиглэл
Монголын чих хамар хоолойн эмч нарын мэргэжлийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд
Мэдлэг дээшлүүлэх
Чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын салбарт ажилладаг эмч, судлаач нарын хоорондын уялдаа холбоог сайжруулан мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлэх.
Олон улсын хамтын ажиллагаа
Олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох болон өөрийн оронд зохион байгуулах.
Сургалт & Семинар
Эмч нарт орчин үеийн ололт амжилт, ёс зүйн талаарх мэдээллийг түгээх, дадлага, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, семинар зохион байгуулах.
Мэргэжлийн зэрэг
Эмч нарын мэргэжлийн зэрэг ахиулах, дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
Шагнал & Урамшуулал
Эмч нарыг дүгнэн мэргэжлийн бүтээмж, ур чадварыг үнэлэн шагнан урамшуулах.
Гишүүнчлэл
Монгол улсад чих хамар хоолойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмч, мэргэжилтнүүдэд нийгэмлэгийн гишүүнээр элсэх боломж нээлттэй.
